Диснэйлэндийн ажилчид сарын турш цалингаа нэмүүлэхээр тэмцсэний дүнд тус компанийн удирдлагууд Үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцоонд хүрч ажилчдынхаа цалингийн доод хэмжээг цагийн 15 доллар болгож нэмэхээр болжээ. Ийнхүү өдгөө цагийн 11 долларын цалин авч буй 9700 орчим ажилчид ирэх оны нэгдүгээр сараас эхлэн 40 орчим хувийн нэмэгдэлтэй цалинг хүртэж эхлэх аж.
Өдгөө дээрх ажилчдын цалин дунджаар 13,25 доллар байгаа бол 2020 оноос 15,45 хувь хүрч өснө гэдгийг компанийн удирдлагууд мэдэгджээ. Ингэснээр ажилчид нэмэгдэл цалингүйгээр, бүтэн цагаар ажиллаад хамгийн багадаа жилд 8000-аас дээш долларын цалин авах гэнэ.
Диснэйлэнд Ресортын ерөнхийлөгч Жош Д"Амарогийн хэлснээр тэд Калифорни мужид цалингийн доод хэмжээг 15 доллар болгож тогтоосон хууль хэрэгжихээс гурван жилийн өмнө ийнхүү цалинг нэмж байгаа аж. "Компанийн зүрх болсон ажилчдын цалин нэмэгдсэнээр үйлчилгээний чанар сайжирч, үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байж, мөрөөдлөө биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн тэрбээр ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Диснэйлэнд ажилчдынхаа цалинг цагийн 15 доллар болгож нэмнэ |
|