Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ДАШТ-ий финалын тоглолт үймүүлсэн этгээдүүд суллагджээ
7 жил өмнө   616

ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдаж байсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолт Франц-Хорватын шигшээ багийн хооронд зохион байгуулагдаж байхад дүрэмт хувцастай хэсэг иргэн талбайд гарч ирсэн, тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн юм.

Маргааш нь “Pussy Riot” хамтлаг тоглолтыг тасалдуулсан гэдгээ мэдэгдэж, “Путиний дарангуйлалыг олон улсад мэдэгдэхийн тулд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн” хэмээжээ. Цагдаагийнхан талбайд гарч, сахилгагүйтсэн дөрвөн этгээдийг баривчлан хуулийн дагуу шийтгэсэн билээ

15 өдөр хоригдсон хамтлагийнхан өчигдөр суллагдсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв. Тэд “Шударга ёс ялах болно. Бид тэмцлээ зогсоохгүй” гэж хэлжээ.

Хуулийнхан “Pussy Riot” хамтлагийн дээрх гишүүдийг 15 өдрийн турш баривчлах, тус хамтлагийг 3-10 мянган рублиэр торгож, гишүүдийг нь 160 цаг албадан хөдөлмөр хийлгэхээр болсон юм. Мөн хамтлагийн гишүүд болон дэмжигчдийг нь 2021 он хүртэл спортын арга хэмжээнд орохыг хязгаарлажээ.

 

 

Ц.ОРГИЛ

ДАШТ-ий финалын тоглолт үймүүлсэн этгээдүүд суллагджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0