Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Д.Трамп Москваг зорихоо мэдэгдэв
7 жил өмнө   729

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москвад айлчлахыг зөвшөөрсөн тухай Цагаан ордны мэдээлэлд тулгуурлан “Ройтерс” агентлаг мэдээллээ. Кремлийн зүгээс албан ёсны урилга авсан Цагаан ордны тэргүүн “Москваг зорино. Гэхдээ ОХУ-д авсан хориг арга хэмжээг хэвээр үлдээнэ” хэмээн цахим хуудастаа бичжээ. “Ерөнхийлөгч Д.Трамп, ирэх жилийн эхээр Ерөнхийлөгч В.Путинг Вашингтонд айлчлахыг хүлээж байна. Мөн тэрбээр албан ёсны урилга авангуутаа л “Москвад айлчлахад бэлэн” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ. Оросын төрийн тэргүүн Владимир Путин Америкийн Ерөнхийлөгчид өнгөрсөн сарын 27-нд урилга илгээсэн байна. Цагаан ордны тэргүүн “Ираны тал уулзалт хийнэ гэдэгт найдаж байна. Ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр, хэзээ ч хамаагүй уулзахад бэлэн гэж” жиргэжээ Мөн тэрбээр дипломат үйл ажиллагаа явуулах нь ямар үр өгөөжтэй болохыг дурдаад, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун, НАТО-гийн удирдлагуудтай хийсэн уулзалтууд амжилттай болж сайн үр дүнд хүрсэн гэж мэдэгдсэн байна. Д.Трампын Засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард Ираны цөмийн тухай гэрээнээс АНУ-ыг гаргах шийдвэрийг гаргасны улмаас хоёр улсын харилцаа муудаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан АНУ, Иранд үзүүлэх улс төрийн дарамт шахалтаа эричмжүүлж, тус улсад дахин хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм

А.ЦЭЛМЭН

Д.Трамп Москваг зорихоо мэдэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0