Өмнөд Солонгос улсын Бусан хотын цагдаагийн газраас тус улсад гэрээгээр ажиллаж, амьдардаг гадаадын иргэнийг саатуулжээ.
Тэрээр Индонези улсын иргэн бөгөөд энэ сарын 11-24-ний өдрүүдэд үйлдвэрийнхээ ойролцоох зогсоолд байсан солонгос хүний хувийн автомашинуудын хажуугаар зөрөхдөө, урт төмрөөр санаатайгаар зурж, сэв үүсгэсэн байна.
Урьдчилсан тооцоогоор хоёр сая вон буюу монгол мөнгөөр дөрвөн сая орчим төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэргийг үйлдсэн индонези ажилчин хэлэхдээ "Би зүгээр л сонирхоод тэр машинуудыг зурчихсан" гэж хэлжээ.
Солонгос иргэдийн хувийн өмчид санаатайгаар халдсан гадаадын гэрээт ажилчинг хохирогчдын хохирлыг барагдуулсаны дараа, эх оронд нь албадан буцаах боломжийн талаар судлах юм байна.
Ц.ОРГИЛ
Солонгос иргэдийн машиныг санаатайгаар зурж сэв үүсгэсэн гадаад ажилчинг саатуулжээ |