Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хүчирхийлэгч Нассарлуу хохирогч охидын эцэг дайрчээ
6 жил өмнө   3172
   Тамирчин охидыг хичирхийлсэн хэргээр шалгагдаж байгаа АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмч асан Ларри Нассарын өчигдөр болсон ээлжит шүүх хурлын дүрс бичлэг ихээхэн шуугиан дэгдээж дэлхий даяар цацагдаад байна. Учир нь тус шүүх хурлын үеэр Нассарын хохирогч болсон нэг айлын 3 охины эцэг мэдүүлэг өгч байхдаа түүнрүү гэнэт дайрч зодохыг завджээ. Харин яллагдагчийн өмгөөлөгч болон харгалзагчид түүнийг зогсоож, улмаар түүнийг тайвшруулаад танхимаас гаргасан байна.
 
   Охидын эцэг Randall Margraves нь мэдүүлгийн үеэр шүүх бүрэлдэхүүнээс Нассартай нэг өрөөнд цөөн хэдэн хором байлгахыг хүссэн боловч тэд мэдээж зөвшөөрөөгүй юм. Үүнийг сонссон даруйдаа түүнрүү ийнхүү дайрчээ.
 
   Интернет орчинд маш их хүн түүнийг дэмжин охидоо гэсэн сэтгэл, зоригийг нь үнэлж “баатар” гэж бичицгээж байна. Харин Randall Margraves болсон үйл явдлын дараа уучлал гуйж хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө “Би баатар бишээ. Жинхэнэ баатрууд бол миний охид бас бүх хохирогчид” гэжээ.
 
   Дашрамд дурдахад 175 жилийн ял сонсоод байгаа Ларри Нассарын хохирогч охидын тоо хамгийн сүүлийн мэдээгээр 265-д хүрчээ.
 
Д.ОЮУНБАТ

Хүчирхийлэгч Нассарлуу хохирогч охидын эцэг дайрчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Hmm [66.181.190.17] 6 жил өмнө
    Muu sain nowshnuudiig tsaazaar awbal taarna