Оросын ерөнхийлөгчийн Сирийн асуудлаарх тусгай элч Александр. Лаврентий "Сирийн дүрвэгсдэд тусалж гэр оронд нь буцаах нь талуудын ашиг сонирхолд нийцэж байна" гэж мэдэгдлээ.
ТАСС мэдээлэхдээ, Сирийн асуудлаарх шинэ ээлжийн энхийн хэлэлцээ Оросын Сочид нээгдэж, хоёр хоног үргэлжлэх болно. Александр. Лаврентий мөн өдөр Сочид хэлэхдээ "Сирийн дүрвэгсэд гэр орондоо буцах нь сайн дурын байх ёстой, түүнд саад учруулж болохгүй. Сирийн дүрвэгсдэд тусалж, эдгээр хүмүүсийн гэр орондоо буцахад нь нөхцөл боломж олгох нь Европын орнуудыг багтаасан талуудын ашиг сонирхолд нийцэж байна" гэв.
Сирийн үндсэн хуулийн хороо байгуулах асуудлын тухай тэрээр: энэ асуудал зохицуулагдах чиглэл уруу нааштай хөгжиж байна, сүүлийн үед Сирийн засгийн газрын төлөөлөгчид болон сөрөг бүлгүүд Үндсэн хуулийн хорооны нэр дэвшигсдийн нэрийн жагсаалтыг тус тус дэвшүүлсэн байна гэжээ.
Тэрбээр "Сирийн асуудлаарх шинэ ээлжийн энхийн хэлэлцээнд талууд бүтээлч зориг санаагаар төлөвлөгөөний дагуу хэлэлцээ хийж байна. Сирийн сөрөг бүлгийн төлөөлөгчид Сирийн засгийн газрын төлөөлөгч болон НҮБ-ын төлөөлөгчтэй хэлэлцээ хийж байна. Орос, Иран, Туркийн төлөөлөгч болон НҮБ-ын Сирийн асуудлаарх тусгай элч Де Мистура 31-нд 4 талын хэлэлцээ хийх болно" гэсэн байна.
А.ЦЭЛМЭН
Сирийн дүрвэгсдэд тусалж гэр оронд нь буцаах нь талуудын ашиг сонирхолд нийцэж байна |
|