Сүүлийн 111 жил болж байгаагүй хэт халалтаас болж өнөөгийн байдлаар БНСУ-ын 27 иргэн, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа 10 гадаад ажилтан амь насаа алдсан байна.
Мөн өнгөрсөн 6 сарын сүүлээр хэт халуунаас болж хоёр Монгол залуу голд сэрүүцэх гэж байгаад живж үхсэн бол хэдхэн хоногийн өмнө барилгын ажил хийж байсан Монгол залуу бас унаж нас барсан талаархи мэдээллийг авав.
Энэ хэт халалт зөвхөн хүнд ч биш экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж олон шавьжаас эхлээд тахай, гахай, үхрийн фермүүдийн амьтдын хүртэл амийг аваад байгаа аж.
111 жилийн дараах энэ их халалтын оргил нь өнөөдөр болон маргаашийг хүртэл үргэлжилж тур халууны хэмжээ буух ч гэсэн хүний биед аюулгүй байх үеийг мэргэжилтэнгүүд 8 дугаар сарын 20-ийг өнгөрөөх шаардлагатайг дурджээ.
Маш сайн ус, ундаа ууж гадуур бага гарч, хоол ундаа сайн ууж идэхийг сануулъя.
Ц.ОРГИЛ
БНСУ-д хэт халалтаас болж 10 гадаад иргэн амь насаа алджээ |
|