Өмнөд Солонгос улс өчигдрөөс эхлэн кофе болон түргэн хоолны газар нэг удаагийн аяга хэрэглэхийг хориглосон хууль үйлчилж эхэлжээ.
Хэрвээ тухайн газар үйлчлүүлэгч нэг удаагийн аяга хэрэглэж байвал 50-100 мянган воны торгууль ноогдуулах ба энэ нь монгол мөнгөөр 100-200 мянган төгрөг ажээ.
Солонгос улс нь байгаль орчныг бохирдуулдаг, дахин ашиглагддаггүй хог хаягдлын тоог бууруулахын тулд энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ч хэрэглэгчдийн дийлэнх нь нэг удаагийн аяга хэрэглэхийг илүүд үзэж байгаа юм байна.
Ц.ОРГИЛ
Өмнөд Солонгос улс кофе болон түргэн хоолны газарт нэг удаагийн аяга хэрэглхийг хориглолоо |