Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Тайландад хулгай хийж байсан монголчуудыг саатуулжээ
7 жил өмнө   1049

Монгол Улсын гурван иргэн Тайландад хэд хэдэн удаагийн халаасны хулгайн хэрэгт буруутгагдан баривчлагджээ. Бангкок хотын цагдаагийн газар  хэрэгтнүүдийг Тайландыг орхихоор зэхэж байхад нь баривчилжээ.  

Жуулчдыг онилон хулгай хийдэг байсан бүлгийг Бангкокийн цагдаа нар урт хугацааны турш хайсны эцэст баривчилсан хэмээн мэдэгдсэн бөгөөд хэрэгтнүүдийг 31 настай Г, 39 настай Б, 34 настай О гэдэг аж.  Тэднээс нийт 100 мянган бат буюу 7.3 сая орчим  төгрөг хураан авсан байна. Мөн БНСУ-н вон ч олдсон аж.

Хэргийг долдугаар сарын 25-наас эхлэн БНСУ-ын жуулчны мэдүүлгээр мөрдөж эхэлсэн бөгөөд Монголын иргэд бүлэглэн, жуулчдын халаасыг ухаж, гар утас, түрийвч, бэлэн мөнгийг нь суйлдаг байсныг олж илрүүллээ хэмээн мэдээлжээ. Мөн долдугаар сарын 26-ны өдөр БНСУ-ын жуулчны кредит картыг ашиглан таван ширхэг Iphope X гар утас худалдан авч, Монгол руу явуулсан байжээ.

 

Эх сурвалж: bangkokpost

 

Тайландад хулгай хийж байсан монголчуудыг саатуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0