Эдүгээ 12 настай авьяаслаг хүү улсдаа хамгийн томд тооцогддог Мексикийн Үндэсний бие даасан их сургуулийн оюутан болжээ.
Карлос Антонио хүү есөн наснаасаа танигдаж, хичээл, сургалтаа амжилттай дүүргэж, аналитик хими, биохими, молекул биологийн чиглэлээр зэрэг авчээ. Цаашид тэрбээр физик, био анагаах ухааны хичээлүүдийг үргэлжлүүлэн судлах сонирхолтой байгаа талаар “РИА Новости” агентлаг мэдээлсэн байна.
Мексикийн Үндэсний бие даасан их сургуульд элсэн орохын тулд тэрбээр дунд боловсролын гэрчилгээ авах шалгалт өгчээ. Бяцхан оюутан Карлос Антонио “Би зүгээр л сурахыг хүсч байна. Хэрвээ хэн нэгэн энэ боломжийн хаалгыг хаавал би цонхоор нь орох болно” хэмээн хэлжээ. Мексик дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас хүүд баяр хүргэж, түүнийг “Мексикийн бяцхан авьяастан, суутан” хэмээн нэрлэсэн байна.
Ц.ОРГИЛ
12 настай мексик хүү их сургуулийн оюутан болов |