Өмнөд Солонгос улсад өөрийн биед байгаа муу сүнсээ хөөхөөр авсанд орж унтсан 40 настай эмэгтэй бүтэж нас барсан явдал өчигдөр болжээ.
Сөүл хотын цагдаагийн газраас мэдээлэлсэнээр хэрэг гардаг өдөр гурван эмэгтэй хамтдаа муу сүнсийг хөөх шашны үйлдэл хийхээр нэгнийдээ цугларсан байна.
Тэд ээлж дарааллаараа урьдчилсан бэлдсэн модон авсанд тус бүр нэг шөнө унтахаар болж, эхний эмэгтэй авсанд орж хэвтсэн ажээ.
Уг эмэгтэй 2 цагийн дараа амьсгалах аргагүй байна гээд босч ирсэн ч нөгөө хоёр нь жаахан тэвч хэмээн буцаж хэвтүүлээд өөрсдөө унтсан ба өглөө босоод авсыг нээхэд уг эмэгтэй хөдөлгөөнгүй хэвтэж байна.
Нас барсан эмэгтэй авсны тагийг дотроос нь түлхэж нээх боломжтой байсан ч нойрондоо дийлдэн унтсан тул бүтэж нас барсан уг хэргийг цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.
Ц.ОРГИЛ
Муу сүнсээ хөөх зорилгоор авсанд орж унтсан эмэгтэй бүтэж нас баржээ |