Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тесла автомашин сансарт нислээ
6 жил өмнө   792

     АНУ-ын бизнесмэн Илон Маскын удирддаг Space X компани Флорида дахь Кеннедигийн нэрэмжит Сансар судлалын төвөөс Falcon Heavy хэмээх шинэ пуужингаа амжилттай хөөргөжээ. Энэ бол одоогоор хүн төрөлхтний бүтээгээд байгаа хамгийн том, хүчирхэг пуужин юм.

Түүнээс гадна Falcon Heavy пуужинд Илон Маскийн 2008 онд зохион бүтээсэн Тесла Рөүдстер автомашиныг тээвэрлэн задгай сансарт гаргаж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татах гол шалтгаан болоод байна.

 Тус машины жолоочийн суудалд сансрын нисгэгчийн хувцастай хиймэл хүн суулгасан ба эргэн тойронд нь камер байрлуулжээ. Мөн хөгжим нь Дэвид Боуигийн “Space Oddity” дууг тоглуулж байхаар тохируулсан байна. 

Твиттер сайтад хүмүүс Илон Маскаас 100 мянган долларын үнэтэй тансаг зэрэглэлийн машинаа яагаад ингэж хаяж байгааг асуухад “Надад машинаараа сансарт явж байгаа гэж төсөөлөх нь сайхан байсан юм аа. Магадгүй ирээдүйд харь гаригийнхан олоод уралдаанд оролцуулах ч юм бил үү” гэж хошигнон хариулж байжээ.

Мөн түүнээс нислэгийн өмнөхөн сэтгүүлчид сэтгэгдлийг нь асуухад “Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн энэ хүмүүс нэгэн агуу пуужинг хөөрөхийг эсвэл хэзээ ч харж байгаагүй хамгийн шилдэг салютаа буудахыг харах гэж байна ” гэжээ. Өмнө нь пуужинг амжилттай хөөрөх магадлалыг 50 хувь гэж үзэж байсан юм.

Хөөрөх үйл явцыг Live Stream-ээр л гэхэд 3 сая гаруй хүн шууд хүлээн авч үзсэн байна.  

Д.Оюунбат

Тесла автомашин сансарт нислээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0