Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
PepsiCo компанийн анхны эмэгтэй гүйцэтгэх захирал 12 жилийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр боллоо
7 жил өмнө   916

Дэлхийн ундааны бизнесийн том тоглогч болох PepsiCo компанийн гүйцэтгэх захирал Индра Нуйи 12 жил ажилласны эцэст үүрэгт ажлаа хүлээлгэж өгөхөөр болсныг тус компани өчигдөр зарлажээ.

Компанийн ерөнхийлөгч Рамон Лагуарта гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авна. Тэрээр PepsiCo-гийн зургаа дахь гүйцэтгэх захирал болох юм.

Нуйи нь тус компанийн түүхэн дэх анхны эмэгтэй захирал байв.

Ингэснээр АНУ-ын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй топ 500 компанийн захирлуудын дотрох эмэгтэйчүүдийн тоо буурахаар болж байна.

2017 онд эдгээр 500 компанийн 32-ынх нь гүйцэтгэх захирал эмэгтэй байсан нь оргил үзүүлэлт байв. Нуйи PepsiCo компанид нийтдээ 24 жил ажилласны эцэст ирэх аравдугаар сарын 3-нд чөлөөлөгдөх юм.

Дараа нь тэр хэсэг хугацаанд компанийн ТУЗ-ийн даргын үүргийг гүйцэтгэх гэнэ.

Түүнийг орлох болсон Лагуарта өмнө нь Испанийн Chupa Chups чихрийн үйлдвэрт ажиллаж байжээ.

Чихэрлэг ундааны борлуулалт Хойд Америк даяар унаж, илүү эрүүл бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж байгаа хүнд цаг үед тэр PepsiCo компанийг удирдахаар болж байна.

 

 

Эх сурвалж: Business Insider

 

PepsiCo компанийн анхны эмэгтэй гүйцэтгэх захирал 12 жилийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0