Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
БНСУ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 8.320 вон буюу 17.535 төгрөг болголоо
7 жил өмнө   734

Өмнөд Солонгос улс нэг цагийн хөдөлмөрийн хөлс 6.470 вон байсанг нэмэгдүүлж, 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн 8.320 вон буюу 17.535 төгрөг болгох хууль баталлаа.

Ингэснээр долоо хоногт 40 цаг ажилладаг нэг ажилтан сард 1.745.000 вон буюу 3.600.000 төгрөгийн цалин авах ажээ

Энэхүү хууль жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ болон гадаадын гэрээт ажилчдид зэрэг бүх салбарт ажилладаг ажилчдад хамаатай ба ингэснээр тэд ирэх жил нэг цагийн хөдөлмөрийн хөлс 10,9%-иар нэмэгдсэн цалинтай болох юм байна.

Гэвч солонгосын бизнес эрхлэгчид эдийн засгийн хүндрэлтэй, үйл ажиллагааны орлого багассаар байхад Засгийн газар цалинг нэмэгдүүлэх шийдвэр гаргасанг ихээхэн шүүмжлэлтэй хүлээж авчээ.

Өмнөд Солонгос улс 1987 онд анх удаа нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг албан ёсоор бий болгосноос хойш эдүгээ хүртэл 23 удаа нэмэгдүүлсэн юм байна.

 

 

Ц.ОРГИЛ

 

БНСУ нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хэмжээг 8.320 вон буюу 17.535 төгрөг болголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0