Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ким Жон Ун Өмнөд Солонгосчуудад талархал илэрхийлжээ
6 жил өмнө   1085

   Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Өвлийн Олимпыг зорьж очсон төлөөлөгчидтэйгөө уулзжээ. Мэдээлэл сонссон тэрээр Өмнөдийнхнийг хүчин чармайлт гаргаж айлчлалыг сайхан зохион байгуулсанд талархаж байгаагаа илэрхийлсэн тухай Төрийн төв мэдээллийн хэрэгсэл КСNA мэдээлсэн байна.

Энэхүү айлчлалын үр дүнд хоёр Солонгосын харилцаа мэдэгдэхүйц сайжирсан ба өнгөрөгч Бямба гаригт Кимийн төрсөн дүү Ким Ёо Жон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Инд ахынхаа урилгыг хүлээлгэн өгсөн юм. Хэрэв энэ дээд хэмжээний уулзалт болбол үүнээс ч илүү эерэг хандлага бий болох юм.  

Мөн нээлтэнд нэгэн туган дор жагссан, эмэгтэй хоккейн багт хамтран орсон, Ким Ёо Жоны дипломат соёл Өмнөдийнхөнд таалагдсан гээд Олимпын наадмын үеэрх бусад үйл явдлууд ч хоёр орны харилцаанд сайнаар нөлөөлж байна.    

Харин баллистик пуужингийн туршилт хийж цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлсээр байгаа Пхеньяныг АНУ, НҮБ болон Европын холбоо буруутгасан хэвээр хориг арга хэмжээгээ зогсоох бодолгүй байгаа юм.

Ким Жон Ун Өмнөд Солонгосчуудад талархал илэрхийлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0