Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хойд солонгосын цэргийн армийн байгууламжийн зургийг буулгасан япон иргэнийг баривчилжээ
7 жил өмнө   828

Өнгөрсөн долоо хоногт Хойд Солонгост жуулчилж явсан Япон улсын иргэнийг баривчлан саатуулсан тухай мэдээлэл тарсан юм.

Японы засгийн газар баривчлагдсан иргэний талаар мэдээлэл цуглуулж байгааг Ням гарагт албаны эх сурвалж мэдээлжээ. Уг иргэн нь Шига мужийн оршин суугч, 39 настай видео зураглаач байсныг тогтоосон байна.

Тэрээр гадаадын аялал жуулчлалын байгууллагын шугамаар Хойд Солонгост очоод байжээ. Тус улсын Нампо боомтоор аялж явахдаа цэрэг армийн байгууламжийн зургийг камераар буулгасан нь түүнийг тагнуул гэж сэжиглэхэд хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Баривчлагдсан иргэн хуваарь ёсоор өнөөдөр буюу Даваа гарагт Хойд Солонгосоос буцах байжээ.

Одоо Японы засгийн газар иргэнээ суллуулахаар Бээжин дэхь Хойд Солонгосын элчин сайдын яамтай дипломат шугамаар харилцаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Kyodo News

 

Хойд солонгосын цэргийн армийн байгууламжийн зургийг буулгасан япон иргэнийг баривчилжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0