Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Трамп: Зэвсэглэсэн багш нар халдлагыг зогсоож чадна
6 жил өмнө   903
   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр халдлагад өртсөн Флоридагийн дунд сургуулийн багш, сурагч, эцэг эхийн төлөөллийг цагаан ордонд хүлээн авч уулзан болсон үйл явдлын талаар сонсжээ. 
 
Энэ үеэр ерөнхийлөгч Трамп багш нарыг зэвсэглэх тухай санааг хэлсэн нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татаад байна. Тэр хэлэхдээ хэрвээ сургуулийн багш, ажилтнуудыг зэвсэгтэй болговол үүн шиг халдлагын тоо эрс багасна. Зэвсэггүй бүс нь гэмт этгээдүүдэд боломж олгодог. Учир нь тэдэнрүү эргээд галлах сум бидэнд байхгүй байна гэжээ. 
 
Ингэхдээ нэг сургуулийн багш, ажилтны 20 хувийг тусгай сургалтанд суулгаж бэлдээд зэвсэглэх юм байна. 
 
Мөн тэрээр зэвсгийн худалдааны хяналтыг сайжруулах хэрэгтэй гэдгийг үгүйсгээгүй юм. 
 
Өмнө нь ч их яригдаж байсан галт зэвсгийг чөлөөтэй худалддаг, эзэмшдэг “зөөлөн” хуулийн эсэргүүцэл 17 сурагчийн аминд хүрсэн Флоридагийн аймшигт халдлагын дараа улам ихээр газар авч, нийтийг хамарсан.
 
Өчигдөр л гэхэд оюутан, сурагчид цагаан ордны ойролцоо хэвтээ жагсаал хийж, улс төрчдийг тодорхой шийдвэр гаргаж, арга хэмжээ авахыг шаардсан байна.   
 
Трамп: Зэвсэглэсэн багш нар халдлагыг зогсоож чадна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0