АНУ-ын Вермонт мужийн захирагчийн сонгуульд Ардчилсан намаас Кристин Халлкюст гэх трансжендер эмэгтэй нэр дэвшихээр болсон байна. Мягмар гаригт болсон мужийн захирагчийн төлөөх анхан шатны сонгуулиар нам дотроосоо 3 нэр дэвшигчийг ялж гарч иржээ.
Ирэх арваннэгдүгээр сарын 6-нд мужийн захирагчийг сонгох ерөнхий сонгууль болно. Трансжендер нэр дэвшигч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Фил Скоттой өрсөлдөх аж.
Энэ жил АНУ-ын бүх шатны сонгуульд нийт 43 трансжендер нэр дэвшихээр болсон байна. Тэдний ихэнх нь Ардчилсан намын нэр дэвшигчид байгаа аж.
Эх сурвалж: Reuters
Трансжендэр эмэгтэй сонгуульд өрсөлдөнө |