Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Тайваниас дахин нэг улс нүүрээ бурууллаа
6 жил өмнө   593

БНХАУ-ын эрх баригчдын баримталдаг “Нэг Хятад” бодлоготой холбоотойгоор Төв Америкийн Сальвадор улс Тайваньтай байгуулсан дипломат харилцаагаа тасалсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Тус улс Тайваниас харилцаагаа тасалж, БНХАУ-тай  дипломат харилцаа тогтоосон байна. Шийдвэрийн дагуу Тайванийн эрх баригчид Сальвадор улсаас дипломат ажилчдаа эргүүлэн татахаар болжээ.

Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву хэвлэлийн хурлын үеэр Сальвадор улсаас их хэмжээний хөрөнгө санхүүгийн тусламж хүссэн. Уг хүсэлтийг хүлээн аваагүй учир харилцаагаа таслахаар шийдсэн” гэв.

Сальвадор улс БНХАУ-аас хөрөнгө оруулалт авахаар тохиролцон улмаар дипломат харилцаа тогтоожээ.

Энэ оны эхээр Африкийн Буркина Фасо, Төв Америкийн Доминикан улс Тайваниас харилцаагаа тасалсан билээ.

Тайваньтай дипломат харилцаа тогтоосон улсын тоо 17 боллоо.

 

Ц.ОРГИЛ

Тайваниас дахин нэг улс нүүрээ бурууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0