Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Бразилын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан АНУ-д 4 жил хоригдохоор болжээ
6 жил өмнө   546

FIFA буюу дэлхийн хөлбөмбөгийн холбоог тойрсон авлигын хэргийг шалгах явцад Бразилийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан эрхэм өчигдөр АНУ-ын шүүхээс дөрвөн жил шоронд хоригдох ял сонслоо.

Түүнд Нью Йоркийн Брүүклин дэх тойргийн шүүгч Памела Чэн ял оноожээ.

86 настай Хосе Мария Марин бас $1.2 саяар торгуулж, $3.34 саяын хөрөнгөө хураалгахаар болжээ.

Нийтдээ $200 гаруй саяыг хөлбөмбөгийн тэмцээнүүдийн шууд дамжуулах эрх, маркетинг сурталчилгааны боломж олгосны төлөө компаниудаас авлига болгож авсан хэргийн анхны шийтгүүлэгч нь Марин болж байна.

Уг нь прокурорууд түүнд доод тал нь 10 жил хорих ял төлөвлөөд байсан ч Марины өндөр нас, биеийн байдлыг нь харгалзан үзээд хоригдох хугацааг богиносгосон байна.

FIFA-г тойрсон авлигын хэрэгт нийт 42 хүнийг шалгаж байгаа. Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан, Парагвайн иргэн Хуан Ангел Напутыг шүүх хурал наймдугаар сарын 29-нд төлөвлөгджээ.

Түүний дараа Перугийн хөлбөмбөгийн холбооны Мануэл Бургаг мөн шүүх юм.

 

 

 

Эх сурвалж: Reuters

 

Бразилын хөлбөмбөгийн холбооны тэргүүн асан АНУ-д 4 жил хоригдохоор болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0