Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Бельгичүүд нийслэлийнхээ нэгэн гудамжинд “Энэ бол гудамж биш” гэдэг нэр өгөх гэж байна
6 жил өмнө   573

Бельгийн эрх баригчид нийслэл Брюссель хотын шинээр байгуулагдаж байгаа 28 гудамж, талбайд шинэ нэр өгөхийг иргэдээсээ асуусан юм.

Хуучин аж үйлдвэрийн дүүрэг байсан газрыг “Tour & Taxis” нэртэй дүүрэг болгон хувиргаж, тус хотын соёлын томоохон төв болгох төсөл хэрэгжиж байгаа.

Нэр өгөх санал асуулгыг иргэдийн дунд явуулахад нийтдээ 1,400 орчим хувилбар санал ирсэн байна. Эдгээрээс хотын албаны хүмүүс, түүхчид, уг дүүргийн шинэ бүтээн байгуулалтыг хариуцаж байгаа компанийн төлөөллөөс бүрдсэн шүүгчид сонголт хийсэн юм.

Сонголтын үр дүн тун сонирхолтой болжээ.

Жишээ нь нэг гудамжийг “Энэ бол гудамж биш” (Ceci n’est pas une rue) гэж нэрлэхээр болсон байна. Энэ бол Бельгийн нэртэй зураач Рене Магриттегийн алдарт сюрреалсит зургаас санаа авсан нэр юм. Уг зурган дээр нэгэн гаансыг дүрслээд доор нь “Энэ бол гаанс биш” гэж бичсэн байдаг ажээ.

Үүнээс гадна Бельгийн үндэсний хоол хүнс, амттан, алдартай хүмүүсийн нэрээр нэрлэсэн гудамжууд бий болохоор болсон байна. Дүүргийн нэрийг мөн Ромын эзэнт гүрнийг унах хүртэл Европын шуудангийн үйлчилгээний гол тоглогч байсан Герман язгууртны гэр бүлийн овог нэрнээс санаа авч сонгосон гэнэ.

Сонгогдсон 28 нэрийг Бельгийн албан ёсны хэлүүд болох Франц, Дач хувилбараар бичиж ашиглах юм.

 

 

Эх сурвалж: Quartz

 

Бельгичүүд нийслэлийнхээ нэгэн гудамжинд “Энэ бол гудамж биш” гэдэг нэр өгөх гэж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0