Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
НҮБ-ын төв байранд Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслол боллоо
6 жил өмнө   738

Өчигдөр буюу энэ сарын 22-нд Нью Йорк дахь НҮБ-ын төв байранд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслолыг зохион байгууллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш энэхүү үйл ажиллагаанд оролцон үг хэлжээ.

Гутерриш "Кофи Аннан НҮБ-ын сайн удирдаж байсанд, НҮБ-ын бүх ажилтнууд түүнтэй хамтран ажиллаж байснаараа  бахархдаг. Түүний хамгийн гол онцлог нь хүний мөс чанарын  гэрэл гялбаагаар, дорой буурай хүмүүсийг туслан дэмжиж ирсэнд оршино. Тэрбээр өөрийн байр сууриа хатуу баримталж, даруу хичээнгүй, элэгсэг зөөлөн, ёсорхог, татах хүчтэй асар их оюун ухаан, эрч хүчтэй  байсан юм" гэсэн байна.

Кофи Аннан Гана улсад төрсөн. 1996 оны 12-р сарын 17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 51 дэх чуулганаар Кофи Аннаныг НҮБ-ын 7 дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон байна.

1997 оны 1-р сарын 1-нээс тэрбээр албан ёсоор үүрэгт ажилдаа гарч, 2001 онд улиран сонгогдсон бөгөөд үүрэгт ажлын хугацаа нь 2006 оны 12-р сарын 31-д дууссан юм. Энэ оны 8-р сарын 18-нд Кофи Аннан Швейцарт 80 насандаа таалал төгссөн билээ.

 

Ц.ОРГИЛ

НҮБ-ын төв байранд Кофи Аннанд эмгэнэл илэрхийлэх ёслол боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0