Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Грек улс санхүүгийн хямралаас гарсныг зарлалаа
6 жил өмнө   598

Европын удирдагчид Грек улсыг найман жил үргэлжилсэн олон улсын тусламж хөтөлбөрөөс гарч, евро бүсийн санхүүгийн хямрал төгсөж буйд баяр хүргэлээ. Үүний зэрэгцээ 289 тэрбум еврогийн тусламжийн авахдаа хүлээсэн бодлогын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг Афинд уриалсан байна. 2010 оноос эхэлсэн санхүүгийн тусламжийн хөтөлбөр даваа гарагт албан ёсоор дууслаа.

Европын холбооны албаныхан хэлэхдээ 2015 онд Грек улс нэгдсэн валютын бүсээс гарахад тулаад байсныг бодвол эргэлтийн цаг үе иржээ хэмээн үнэлэв. Европын комиссын эдийн засгийн тэргүүн Пьер Московиц “Өнөөдрөөс Грекийг евро бүсийн бусад оронтой адил авч үзнэ” гэжээ.

 

Грек улс санхүүгийн хямралаас гарсныг зарлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0