Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АНУ, Хятад харилцан татвар нэмэгдүүлсээр байна
6 жил өмнө   485

АНУ  Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин 16 тэрбумын татварын нэмэгдэл ногдуулах шийдвэр гаргалаа. Хятадын зүгээс ч АНУ-ын авч буй арга хэмжээг яг адилхан байдлаар эргүүлэн татвар ногдуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараа бүрээгдэхүүнд нийт 500 тэрбум ам.долларын татварын нэмэгдэл ногдуулахаар зарласан.

АНУ-ын засаг захиргаа Хятадаас оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний 16 тэрбум ам.доллар тутамд нэмэлт татвар ногдуулах шийдвэрийг  Бээжингийн цагаар пүрэв гарагийн 12:00  цагт хүчин төгөлдөр хэрэгжүүлэхээр болсон байна.  БНХАУ-ын химийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, мотоцикл болон антен гээд 280 гаруй бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулах ажээ.

БНХАУ үүний хариуд АНУ-аас импортолдог 16 тэрбум ам.долларын үнэ бүхий нүүрс, эмнэлгийн хэрэгсэл, машин, автобус зэрэг бараа бүтээгдэхүүнд мөн адил 25 хувийн татвар ногдуулахаар болсон байна.

 

Эх сурвалж: BBC

 

АНУ, Хятад харилцан татвар нэмэгдүүлсээр байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0