Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
АНУ ОХУ-д шинэ хориг тавихаа мэдэгдлээ
6 жил өмнө   582

Вашингтон ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ авна гэж АНУ-ын Төрийн департментаас мэдэгджээ. АНУ-ын Төрийн департментаас Их Британийн иргэн, Оросын экс-тагнуул Сергей Скрипалыг охины хамт хордуулсан хэрэгт ОХУ-г буруутгаж байгаатай холбоотойгоор ирэх наймдугаар сарын 27-нд Оросын эсрэг шинэ багц хориг тавина гэжээ.

Шинэ хориг арга хэмжээнд ОХУ руу цахим төхөөрөмж, эд ангиудын хангамжийн нийлүүлэлтийг хориглоно гэв.

Мөн ОХУ-ын хамгийн том иргэний агаарын тээврийн “Аэрофлот” компанийг АНУ-руу үйлдэх нислэгийг зогсооно гэж АНУ-ын засаг захиргаанаас анхааруулжээ.

Хоёр орны дипломат харилцааг муутгах, экспортоо хязгаарлах зэрэг арга хэмжээг хоёр дахь шатны хоригт багтаасан тул Москвагийн ирээдүйн бодлого ямар байхаас шалтгаалж хоригийг улам чангатна гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдэгджээ.

 

 

Эх сурвалж: SPUTNIK

АНУ ОХУ-д шинэ хориг тавихаа мэдэгдлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0