Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Д.Трамп Google, Twitter, Facebook компаниудад “болгоомжтой байх”-ыг сануулсан байна.
6 жил өмнө   608

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Мягмар гарагт Google компани руу дараалан довтоллоо.

Өчигдөр өглөө тэр Google-ийг хайлтын үр дүнг харуулахдаа нэг талыг барьж, өөрийнх нь засаг захиргааны ажлыг сөргөөр харуулсан мэдээллүүдийг түрүүнд харуулж байгааг твиттер хуудсандаа шүүмжилсэн юм.

Дараа нь үдээс хойш Цагаан ордны зууван танхимд болсон хурлын үеэр Трамп тус компанийг “маш олон хэрэглэгчтэй давуу талаа ашиглан” ёс зүйгүй бизнес хийдэг хэмээн шүүмжлээд Google, Twitter, Facebook компаниудад “болгоомжтой байх”-ыг сануулсан байна.

Дараа нь Google компани мэдэгдэл гаргаж, өөрийн системийг ямар нэг улс төрийн хүчинд үйлчилдэггүй, хайлтын үр дүн нь тухайн сэдэвт хамгийн ойр хамаатай байхаар програмчлагдсан байдгийг тайлбарлажээ.

Ер нь Трампын харьяалагддаг Бүгд Найрамдах Намын консервативууд технологийн компаниудыг улс төрд нөлөө үзүүлдэг хэмээн байнга хардаж, сэрдэж ирсэн юм.

Google компани Ардчилсан Намын ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаатай маш ойр ажилладаг байсан бол тус намын нэр дэвшигч Хиллари Клинтонтой 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр дотно байсан нь үүнд нөлөөлдөг.

Трамп анх удаа Google-ийг шүүмжилж байгаа юм биш. Тэр сонгуулийн ажиллагааны үеэр тус компанийг өрсөлдөгч Хиллари Клинтоны тухай сөрөг мэдээллүүдийг нуун дарагдуулж байна хэмээн буруутгаж байжээ.

 

 

 

Эх сурвалж: Business Insider

 

Д.Трамп Google, Twitter, Facebook компаниудад “болгоомжтой байх”-ыг сануулсан байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0