Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БНХАУ-ын ерөнхийлөгчөөр хэдэн ч удаа сонгогдож болно
6 жил өмнө   612
   Өчигдөр Хятадын Коммунист Намаас улсынхаа үндсэн хуульд оруулах хэд хэдэн өөрчлөлтийн саналыг танилцууллаа. Эдгээрээс хамгийн анхаарал татаж байгаа өөрчлөлт нь БНХАУ-ын ерөнхийлөгчийн дахин сонгогдох хязгаарыг цуцлах байв.
 
Одоогийн хуулиар Хятад улсын ерөнхийлөгч 5 жилээр 2 удаа буюу нийт 10 жилийн хугацаанд алба хаших боломжтой байгаа. Харин энэ өөрчлөлт хэрэгжиж эхэлбэл хэдэн ч удаа сонгогдож болно гэсэн үг юм. 
 
Мао Зэдунаас хойшхи хамгийн хүчирхэг ерөнхийлөгч гэгдээд байгаа Си Жиньпин 2013 оноос 2023 он хүртэл БНХАУ-ын төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх нь тодорхой болоод байсан. Тэгвэл эл үйлдлээрээ түүнээс ч удаан байхыг санаархаж байна гэж барууны хэвлэлүүд бичжээ. 
 
1953 онд төрсөн Си Жиньпин нь Коммунист намыг үүсгэн байгуулагчдын нэгний хүү юм. Тэр 1974 онд намын гишүүнээр элсэж, доороос нь эхэлж дэвшсээр 2013 онд Ерөнхийлөгч болжээ. 
 
Улмаар эдийн засгийн шинэчлэл, авилгын эсрэг хатуу тэмцэл, мөн үндсэрхэг үзлийг сэргээх ажлыг эрчимтэй явуулж байгаа юм. 
 
БНХАУ-ын ерөнхийлөгчөөр хэдэн ч удаа сонгогдож болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0