Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятадын Хунань мужид усны шинжилгээний мэдээллийг худал гаргадаг байсныг илрүүлжээ
6 жил өмнө   594
Хятадын байгаль орчны яам Хунань мужийн ус хяналтын газар руу шалгалтын багаа илгээжээ. Учир нь тэд усны шинжилгээний мэдээллийг худал гаргадаг байсан гэнэ.
Байгаль орчны яамны мэдээлснээр ус хяналтын газар нь тус мужийн Лужианг голын усны бохирдлын хэмжээг шинжлэхийн оронд савтай цэвэр усыг шинжлэн үр дүнг явуулдаг байж.
Байгаль орчны яамны сайд энэхүү хэргийг шалган холбогдох хүмүүсийг шийтгэж олон нийтэд зарлана гэлээ.
 
Хятад улс орон даяар усны гадаргууг шинжлэх системийг бий болгож байгаа юм. Үүний хүрээнд одоогоор Хятадын 2,050 байрлалд усны шинжилгээг хийж байна.
2016 онд Хятадын засгийн газар хөдөө орон нутгийн 80 гаруй хувь нь чанарын шаардлага хангаагүй ус хэрэглэж байгаа талаар мэдээлсэн. 
 
Эх сурвалж: BBC
Хятадын Хунань мужид усны шинжилгээний мэдээллийг худал гаргадаг байсныг илрүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0