Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Бразилийн 200 жилийн түүхтэй Үндэсний музейд гал гарчээ
6 жил өмнө   644
Ням гарагт Бразилийн Рио-де-Жанейро хотод байрлах шинжлэх ухааны үнэт өвүүдийг багтаасан Үндэсний музейд гал гарчээ.  
 
Тус музейд 20 сая орчим үнэт зүйлийг хадгалдаг байжээ. Галын шалтгааныг одоогоор тодорхойлж чадаагүй байна. Түүнчлэн хүн гэмтэж бэртсэн эсэх нь ч тодорхойгүй байгаа юм.
 
Бразилийн ерөнхийлөгч Мишел Темер твиттер хуудаснаа “Өнөөдөр Бразилчуудын хувьд харамсалтай өдөр тохиож байна. Тус музейн сүйрлээр бидний түүхийн үнэт зүйл хэмжигдэхгүй” гэжээ. Харин музейн захирал үүнийг соёлын эмгэнэлт явдал гэсэн байна.
 
Музейд Бразилийн түүхтэй холбоотой хэдэн мянган үнэт эд зүйл, бусад улсын дурсгалын зүйлүүд ч байжээ. Тухайлбал Америкийн нутаг дэвсгэрээс олдсон 12,000 жилийн настай хүний араг яс хадгалагдаж байсан гэнэ.
 
Эх сурвалж: BBC
Бразилийн 200 жилийн түүхтэй Үндэсний музейд гал гарчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0