Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
ФОТО: Хойд Солонгосын “сүнстэй завь”-нууд Оросын эрэгт олноор ирэх болжээ
6 жил өмнө   698
Хойд Солонгосын загасчдын завьнууд Оросын алс дорнодын эрэгт олноор ирэх болсон байна. Тэдний зарим нь амьд хүнтэй, зарим нь үхсэн хүмүүсийн цогцостой далайн давалгаанд туугдаж ирдэг ажээ.
 
Наймдугаар сарын сүүлээр энэ бүс нутагт болсон Сулик хар салхины улмаас эдгээр завьнууд Оросын эрэгт олноор хаягдсан болохыг орон нутгийн VL.ru сайт мэдээлсэн байна.
 
Сүүлийн байдлаар нийт 70 орчим загасчин амьд гарч, эмнэлгүүдэд хүргэгджээ. Тэдэнд анхан шатны тусламж үзүүлсний дараа нутагт нь буцаадаг гэнэ. Хүнсний хомсдолд орсон Хойд Солонгост загасны аж ахуй чухал салбар нь боловч тэдний ихэнх нь маш хуучирсан, чанар муу завь хэрэглэдэг тул осолдох нь түгээмэл.
 
Зарим завьнаас олдсон цогцоснуудыг шинжлэхэд хоол тэжээлийн гүн дутагтал, өлсгөлөнгийн шалтгаанаар амиа алдсан байгаа гэнэ. Ийм эзгүй завьнууд Японы эргээс мөн олноор олддог болсон юм.
 
Есдүгээр сарын 4-нөөс илүү хүчтэй Жэби хар салхи Солонгосын хойг орчмыг дайран өнгөрөх гэж байгаа. Тиймээс ойрын өдрүүдэд “сүнстэй завь” олноор эрэгт ирнэ гэж орон нутгийн захиргаа таамаглаж байна.
 
Эх сурвалж: VL.ru
 
 
 
 
ФОТО: Хойд Солонгосын “сүнстэй завь”-нууд Оросын эрэгт олноор ирэх болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0