Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Триполи хотын нисэх онгоцны буудал пуужингийн халдлагад өртжээ
6 жил өмнө   555
Ливийн нийслэл Триполи хотод ажиллаж байсан сүүлийн нисэх онгоцны буудал мягмар гарагийн орой пуужингийн дайралтад өртсөний улмаас нислэгүүдээ шилжүүлэхэд хүрсэн байна.
 
Олон улсын “Митига” нисэх онгоцны буудлыг онилсон пуужингийн дайралтын улмаас үүссэн хохирол болон хүний амь нас эрсэдсэн эсэх талаарх мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа юм.
 
Сөргөлдөгч талуудын хоорондох мөргөлдөөний улмаас хаагдаад байсан энэхүү нисэх онгоцны буудал нь өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт дөнгөж нээгдээд байсан ажээ.
 
НҮБ-ын дэмжлэгтэй засгийн газар Триполи хотод эрх мэдлээ тогтоосон хэдий ч тус улсын бусад бүс нутгийн ихэнх хэсэг нь босогчдын мэдэлд ороод байгаа юм байна.
 
А.ЦЭЛМЭН
Триполи хотын нисэх онгоцны буудал пуужингийн халдлагад өртжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0