Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Дональд Трамп охиноо НҮБ-д АНУ-ыг төлөөлөхөд хамгийн тохиромжтой хүн гэлээ
5 жил өмнө   386
Өчигдөр НҮБ-д суух АНУ-ын суурин төлөөлөгч Никки Хэйли огцорч байгаагаа мэдэгдсэн нь гэнэтийн явдал байлаа. Трампын засаг захиргааны хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй гэгддэг тэр энэ оныг дуустал ажиллаад албан тушаалаа шилжүүлж өгөхөө мэдэгдсэн юм.
 
Энэ явдлын дараа Хэйлиг орлох хүний асуудал яригдаж эхэлсэн. Зарим хэвлэлүүд энэ албан тушаалд Трампын охин Иванка томилогдож магадгүй хэмээн бичицгээж байна.
 
Өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп энэ тухай байр сууриа илэрхийлжээ. Тэр Иванкаг НҮБ-д АНУ-ыг төлөөлөхөд хамгийн тохиромжтой хүн, дэлхийн хаанаас ч түүнээс илүү тохирох хүнийг олохгүй хэмээн магтсан байна.
 
Гэсэн хэдий ч төрөл төрөгсдөө өндөр албан тушаалд томилсон гэж шүүмжлүүлэх тул 36 настай охиноо уг хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлж чадахгүй гэдгээ Трамп хэлжээ.
 
“Би Иванкагийн нэр яригдаж байгааг сонссон. Хэрвээ тэр томилогдвол ямар сайхан хэрэг вэ? Түүн шиг сайн тохирох хүн энэ дэлхийгээс олдохгүй ч би охиноо томилсон хүн болж шүүмжлүүлэхээ мэдэж байна” гэж Трамп харамссан байна.
 
Саяхан тэр дээд шүүхийн шүүгчээр бэлгийн дарамтын хэд хэдэн хэрэгт буруутгагдсан Брэт Каваног томилуулах гэж нэлээд шүүмжлүүлж, ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан билээ. Харин Өмнөд Каролинагийн захирагч асан Никки Хэйли НҮБ-ын суурин төлөөлөгч болохдоо Сенатын 96:4 саналаар томилогдож байжээ.
 
 
 
Эх сурвалж: Independent
 
 
Дональд Трамп охиноо НҮБ-д АНУ-ыг төлөөлөхөд хамгийн тохиромжтой хүн гэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0