Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Туркийн шүүх хоригдож байсан АНУ-ын иргэнийг суллах шийдвэр гаргалаа
6 жил өмнө   433
АНУ-Туркийн дипломат маргааны гол шалтгаан болж байсан шашны номлогч Эндрью Брансоныг суллах шийдвэрийг Туркийн Измир хотын шүүх өчигдөр зарлажээ.
 
Тэр 2016 онд Туркэд гарсан цэргийн эргэлт хийх оролдлогод оролцсон шалтгаанаар хоёр жил орчим хугацаанд хоригдож байсан юм.
 
Шүүхийн шийдвэрийг сонссоныхоо дараа Брансон “Би гэм буруугүй хүн. Би Есүст хайртай, Турк оронд хайртай” гэж хэлснийг гэрчүүд мэдээлжээ.
 
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоригдож байсан номлогчийг Бямба гарагт Вашингтоны ойролцоох цэргийн баазад газардаж, тэндээсээ шууд Цагаан ордонд ирнэ гэж мэдээлсэн байна.
 
Зарим эх сурвалжууд эдийн засаг нь хямраад байгаа Анкарагийн эрх баригчид Вашингтонтой ямар нэг тохиролцоо хийсний үр дүнд Брансоныг сулласан гэж мэдээлжээ.
 
Гэхдээ Трамп уг мэдээллийг няцаасан байна.
 
Турк улсад 1990-ээд оноос эхлэн амьдарсан 50 настай Эндрью Брансон 2016 оны цэргийн эргэлтийн дараа Эрдоганы хэрэгжүүлсэн цэвэрлэгээний үр дүнд баривчлагдсан 50,000 орчим хүний нэг болсон юм. Цэргийн эргэлтийг зохион байгуулсан гэгддэг АНУ-д амьдардаг Фетуллах Гюленийг шилжүүлж өгвөл Брансоныг суллана гэж Туркийн эрх баригчид өмнө нь мэдэгдэж байв.
 
Саяхан Истанбул дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй болсон сэтгүүлч Жамал Хашоггийн хэргийг шалгахад Вашингтон, Анкарагийн эрх баригчид хамтран ажиллах шаардлагатай болсон нь түүнийг суллахад нөлөөлсөн гэж зарим ажиглагчид дүгнэжээ.
 
Брансонд анх 35 жил хорих ял төлөвлөсний дараа АНУ-ын засаг захиргаа Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ зарлаж байв.
 
 
 
Эх сурвалж: The Guardian
Туркийн шүүх хоригдож байсан АНУ-ын иргэнийг суллах шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0