Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Малайзын засгийн газар цаазын ялыг халах шийдвэр гаргалаа
5 жил өмнө   572
Малайзын засгийн газрын сайдтус улс эрх баригчид цаазын ялыг халах шийдвэрт хүрснийг зарлажээ.
 
Ингэснээр тус улсын шоронгуудад хоригдож байгаа цаазын ялтай 1,200 гаруй хүн үхлийн шийтгэлээс аврагдаж байна.
 
Одоогийн хуулиар хүн амины хэрэг, барьцаалалт, галт зэвсэг, хар тамхины хэрэгт цаазын ял оноож, дүүжлэх аргаар гүйцэтгэдэг. Энэ хууль бүр Британий колоничлолд байх үеэс хэрэгжиж эхэлжээ.
 
Малайзын ард иргэд цаазын ялын эсрэг байгаа нь баримтаар батлагдсан тул ийм шийдвэр гаргаж байгааг тус улсын харилцаа холбоо, мультимедиа салбарын сайд Гобинд Сингх Део мэдээлсэн байна.
 
Одоо хуулийн төслийг ирэх долоо хоногт парламентад өргөн барихаар бэлдэж байгаа гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Эмнести Интернэшнл байгууллага 2016 онд цаазын ял гүйцэтгэсэн 23 орноос Малайзыг 10 дугаарт эрэмбэлж байжээ.
 
Тус улсад 2007-оос 2017 онд нийт 35 хүнийг дүүжилсэн байна. Малайзын шоронгуудад 60,000 орчим хүн хоригдож байгаагийн 1,267 буюу 2.7 хувь нь цаазын ялтай хоригдол ажээ.
 
Одоо дэлхий дээр 23 улс цаазын ял хэрэгжүүлж байгаагаас Хятад улс тэргүүлдэг. Хятадын эрх баригчид гүйцэтгэсэн цаазын тоогоо нууцалдаг тул Эмнести Интернэшнлийн жил бүрийн тайланд ордоггүй.
 
Хятадын тоог оруулалгүйгээр 2017 оны бүх цаазын ялын 84 хувийг Саудын Араб, Ирак, Иран, Пакистанд гүйцэтгэжээ.
 
 
 
Эх сурвалж: AFP
Малайзын засгийн газар цаазын ялыг халах шийдвэр гаргалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0