Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Энэтхэгт 60 хүн "Зика" вирусийн халдвар авчээ
5 жил өмнө   505
Энэтхэгт тархаад байгаа “Зика” вирусийн халдвар авсан тохиолдол 60-д хүрээд байна гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын албаны хүмүүс мэдэгдлээ.
 
Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн нийслэл Жайпур хотод “Зика” вирусийн халдвар авсан 60 тохиолдол бүртгэгдээд байгаагийн зарим нь Бихар мужаас ирсэн цагаач ажилчид байна гэж мэдэгдэлд дурдав.
 
Үүний зэрэгцээ Ражастан мужийн эрүүл мэндийн албаны дарга Венү Гуптагийн мэдэгдсэнээр, халдвар авсан 60 хүний 45 нь бүрэн эдгэрсэн бол 15 хүнийг эмчилгээнд хамруулж байгаа ажээ.
 
“Зика” вирус нь халуун орны “кусаки” шумуулаар дамжин тархдаг халдварт өвчин юм. Халдвар авсан тохиолдолд халуурч, арьсан дээр юм туурах, булчин, толгой, үе мөч өвдөх шинж тэмдгүүд илэрдэг байна.
 
Ц.ОРГИЛ
Энэтхэгт 60 хүн "Зика" вирусийн халдвар авчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0