Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Энэтхэгийн гангийн үйлдвэрт дэлбэрэлт болж 9 хүн амиа алджээ
6 жил өмнө   530
Энэтхэгийн Чхаттисгарха мужийн Бхилаи хотын гангийн үйлдвэрийн нүүрсний зуухны ойролцоох хоолойд дэлбэрэлт гарсны улмаас 9 хүн амиа алдаж, 14 хүн гэмтсэн байна.
 
Энэтхэгийн хамгийн том гангийн үйлдвэрүүдийн нэг болох уг үйлдвэрийн үйл ажиллагааг тус улсын төрийн мэдлийн “Steel Authority of India” ХК хариуцдаг ажээ.
 
“Хуваарьт засварын ажлын үеэр хоолой дэлбэрсэн. Тухайн үед тус хэсэгт ажиллаж байсан хүмүүс түлэгдсэн. Эдгээр хүмүүсийн эмчилгээнд шаардлагатай бүхнийг компанийн зүгээс гаргасан” гэж компани мэдэгдэв.
 
Өнгөрсөн онд мөн Уттар Прадеш мужийн цахилгаан станцад дэлбэрэлт болж 43 хүн амиа алдсан хэрэг гарч байсан юм.
 
Ц.ОРГИЛ
Энэтхэгийн гангийн үйлдвэрт дэлбэрэлт болж 9 хүн амиа алджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0