Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятад, Японы харилцаа шинэ шатанд гарна
6 жил өмнө   473
Японы ерөнхий сайд Шинзо Абэ аравдугаар сарын 25-аас 27-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Одоогоос 40 жилийн өмнөх аравдугаар сард Хятад-Японы энх тайван, найрамдлын гэрээ хүчин төгөлдөр болж байсан билээ. Японы ерөнхий сайд сүүлийн долоон жил Хятадад айлчлаагүй бөгөөд энэ удаагийн айлчлалын үр дүнд хоёр талын тогтвортой харилцааг хөгжүүлэх тухай ярилцаж, хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргана хэмээн шинжээчид үзэж байна.
 
Айлчлалын үеэр сард Хятад-Японы энх тайван, найрамдлын гэрээ байгуулагдсаны 40 жилийн ойд зориулагдсан арга хэмжээг зохион байгуулах юм байна. Хоёр улсын харилцааг цаашид гүнзгийрүүлж, тогтвортой, харилцан ашигтай харилцааг цаашид хадгалах нь хоёр улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд төдийгүй ард түмэнд тустай үйл хэрэг болох юм.
 
Хөгжлийн шинэ шатанд гарч буй Хятад, Япон улсуудын аль аль нь сорилт, боломжуудтай тулгарч байгаа бөгөөд хоёр улсын эдийн засаг нь бие биеэ нөхөхүйц, хамтын ажиллагааны асар том боломжийг тээж байгаа билээ.
 
2017 онд хоёр улсын худалдааны эргэлт 300 тэрбум ам.долларт хүрсэн нь хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааны үр дүн юм. Тэдний хувьд цаашид байгаль хамгаалал, шинжлэх ухаан, технологи инноваци болон хүн амын хөгшрөлтийн асуудалд хамтран ажиллах нийтлэх сонирхол байгаа билээ.
 
Японы “Ниппон экспресс” болон тээвэр логистикийн томоохон компаниуд Хятадын “нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа билээ.
 
“Уулзалтын үеэр өнгөрсөн 40 жилийн харилцаанд гарсан ололт амжилт, алдаа дутагдлуудаа үнэлэн үзэж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргана” хэмээн Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: Синьхуа агентлаг
 
Хятад, Японы харилцаа шинэ шатанд гарна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0