Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Японы засгийн газар крипто валютын салбарт өөрийгөө зохицуулах эрх олголоо
5 жил өмнө   485
Японы засгийн газрын Санхүүгийн Зохицуулах Агентлаг (FSA) тус улсын крипто валютын салбарт өөрөө өөрийгөө зохицуулах статус олгожээ.
 
Өөрөөр хэлбэл Японы Виртуал Валютын Арилжааны Холбоонд өөрийгөө зохицуулах, дүрмээ зохиох, дүрэм зөрчсөн этгээдэд хориг тавьж, шийтгэх эрхийг олгосон байна.
 
Холбоо өөрийн дүрмийн дагуу харилцагчийн эд хөрөнгийг хамгаалах, мөнгө угаалт зэрэг хууль бус үйлдлээс сэргийлэх арга хэмжээг явуулдаг байх гэнэ.
 
Засгийн газрын мэдэгдэлд “Энэ бол маш хурдтай өөрчлөгдөж байгаа салбар. Тиймээс эрх баригчдаас илүүтэй салбарын мэргэжилтнүүд нь дүрмээ зохиож, удирдаж явах нь зохимжтой гэж үзэж байна” хэмээн тайлбарлажээ.
 
Уг шийдвэрийг гарсны дараа Японы Виртуал Валютын Холбоо мэдэгдэл гаргахдаа “Бид цаашдаа харилцагчдын итгэлийг хүлээсэн салбарыг бий болгохын төлөө ажиллана” гэж амласан байна.
 
Энэ онд Японд крипто валютын арилжааны төвүүдээс их хэмжээний хөрөнгө хулгайлагдсан хоёр том кибер гэмт хэрэг гарч байв. Одоо FSA зөвхөн арилжааны төвүүдийг бүртгэж, зөвшөөрөл өгөх ажлыг гүйцэтгэх юм. Өчигдөр тус байгууллага крипто арилжааны төв байгуулахыг хүсэгчдэд зориулсан шинэ гарын авлага гаргажээ. Үүний дараа нийт 160 орчим этгээд үйл ажиллагаа явуулах сонирхлоо илэрхийлсэн байна.
 
FSA нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш шинэ байгууллага нэмж бүртгээгүй байгаа юм. Одоогоор Японы зах зээлд албан ёсны зөвшөрөлтэй 16 арилжааны төв ажиллаж байна.
 
 
 
Эх сурвалж: Japan Today
Японы засгийн газар крипто валютын салбарт өөрийгөө зохицуулах эрх олголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0