Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Samsung, Apple компани торгууль төлөхөөр боллоо
5 жил өмнө   539
Италийн монополийн эсрэг байгууллага Samsung, Apple-г гар утасны ажиллагааг удаашруулдаг программ хангамж гаргасан хэмээн торгууль ногдуулах шийдвэр гаргалаа.
Уг шийдвэрийн дагуу компани тус бүр таван сая еврогийн торгууль төлөхөөр болж байна. Гэхдээ Apple-ийн хувьд өөр хэрэг ч байгаа аж. Тодруулбал Америкийн компани үйлчлүүлэгчдэдээ үйлчилгээ, iPhone утасны зайг солих бүрэн мэдээлэл өгөөгүйнхээ төлөө нэмж 5 сая евро төлнө. 
 
Италийн хэрэглэгчид эдгээр компанийг хэрэглэгчдийг шинэ загварын гар утас худалдан авахуулахын тулд хуучин төхөөрөмжүүдийнхээ ажиллагааг бууруулдаг гэсэн гомдол гаргасан юм. Apple компани ч мөн хуучин iPhone-уудынхаа үйл ажиллагааг бууруулж, программ хангамжийг нь өөрчилдөг байснаа хүлээн зөвшөөрсөн билээ. 
 
Харин Samsung Италийн энэхүү шийдвэрт дургүйцэж байгаагаа илэрхийлсэн байна. Тус компани хуучин төхөөрөмжөө зориудаар удаашруулж, шинийг гаргадаг байгаагүй гэжээ. 
 
Энэ хэргээр Францад ч мөн мөрдлөг шалгалтын ажил явагдаж байна.
 
Ц.ОРГИЛ
Samsung, Apple компани торгууль төлөхөөр боллоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0