Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хятад улс ирэх 15 жилийн дотор $40 их наядын импорт хийнэ гэдгийг Ши Жиньпин баталлаа
5 жил өмнө   511
Хятад улс зах зээлээ гадаад ертөнцөд улам бүр нээх төлөвлөгөөтэй байгааг тус улсын ерөнхийлөгч Ши Жиньпин өнөөдөр дахин баталлаа.
 
АНУ-тай худалдааны дайн эхлүүлээд байгаа Хятад улс дэлхийн бусад улс орнуудтай бизнес харилцаагаа өргөжүүлэх зорилгоор өнөөдөр Шанхай хотод China International Import Expo арга хэмжээг нээж байгаа юм.
 
Уг арга хэмжээ энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх бөгөөд дэлхийн 172 орноос 3,600 байгууллага оролцож байна.
 
Нээлтийн үеэр үг хэлэхдээ Ши Жиньпин Хятад улс ирэх 15 жилийн хугацаанд гадаад орнуудаас $30 их наядын бараа бүтээгдэхүүн, $10 их наядын үйлчилгээ авах төлөвлөгөөтэй байгааг зарлажээ.
 
Тэр бас харилцаа холбоо, боловсрол, эрүүл мэндийн салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт өргөнөөр нэвтрэх боломжийг нээхээ амласан байна.
 
Ши Жиньпин 35 минут үг хэлэхдээ АНУ болон ерөнхийлөгч Дональд Трампыг шууд чиглэсэн ганц ч үг амнаасаа унагаагаагүй юм.
 
“Бүх ухаантнууд эдийн засгийн глобалчлалын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, эргэж буцах аргагүй түүхэн чиг хандлага гэж үзэж байна. Энэ бол хүний хүсэлд захирагдахгүй түүхэн үзэгдэл. Бүх улс орон нээлттэй бодлогыг дагаж, протекшнист, нэг талыг барьсан зарчмаас татгалзах хэрэгтэй болж байна” гэж тэр хэлсэн нь Трампын засаг захиргааны бодлогыг далдуур шүүмжилсэн хэрэг байв.
 
Тэр цааш нь хэлэхдээ “Бидэнд зөрчил биш хамтын ажиллагаа хэрэгтэй. Бидэнд хамтдаа хожих (win-win) зарчим хэрэгтэй болохоос зөвхөн нэг тал нь хожих дүрэм хэрэггүй. Ялагч нь бүгдийг авах тухай үзэл зөвхөн сүйрэлд хүргэнэ” гэсэн юм.
 
 
 
Эх сурвалж: South China Morning Post
Хятад улс ирэх 15 жилийн дотор $40 их наядын импорт хийнэ гэдгийг Ши Жиньпин баталлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0