Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Польш улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэлээ
5 жил өмнө   511
Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд Польш улс тусгаар тогтнолын 100 жилийн ойгоо тэмдэглэжээ.
 
1918 оны энэ өдөр Дэлхийн Нэгдүгээр дайн дуусахтай зэрэгцэн Польш улс тусгаар тогтнолоо дахин сэргээсэн юм. Энэ үед зуу гаруй жил Прусс, Орос, Австри-Унгарын эзэнт гүрнүүдийн хэсэг болж хуваагдсаны эцэст Польш тусгаар улс болж байв.
 
Өчигдөр бас Дэлхийн Нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг Парис хотод олон улс орны төрийн тэргүүнүүд тэмдэглэсэн билээ. 1918 оны энэ өдөр байгуулсан гал зогсоох гэрээний үр дүнд 10 сая цэрэг, олон сая энгийн иргэн амиа алдсан дэлхийн дайн өндөрлөж байжээ.
 
Польшийн ерөнхийлөгч Андрей Дуда өчигдөр өглөө маршал Жозеф Пилсудский тэргүүтэй тусгаар тогтнолын баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн юм.
 
Польшийн ерөнхий сайд асан, Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск мөн Варшавт болсон арга хэмжээнүүдэд оролцжээ. Ойн баярыг тохиолдуулан Варшавын гудамжинд 200,000 хүн оролцсон жагсаал болсон байна.
 
 
 
 
Эх сурвалж: Associated Press
Польш улс тусгаар тогтнолынхоо 100 жилийн ойг тэмдэглэлээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0