Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Орон гэргүй эр 17 мянган ам.доллар олсноо буяны санд өгчээ
5 жил өмнө   700
АНУ-ын Самнер хотын орон гэргүй нэгэн эр 17 мянган ам.доллар олсноо орон нутгийн буяны санд өгсөн талаар тус хотын “News Tribunes”сонин мэдээлсэн байна. Кивен Бут тус сангийн ойролцоогоос хүрэн ууттай зүйл олж, дотор нь юу байгааг шалгаж үзэхэд 20 ам.долларын дэвсгэртүүд байсан аж. Бут доторхи мөнгийг нь аваад, барилгын ойролцоо цүнхийг орхиод явахыг хүссэн ч буяны байгууллагын ажилтнуудыг хүлээхээр шийджээ.
 
Энэ явдал гурван сарын өмнө болсон бөгөөд хэвлэлүүд одоо л мэдээлж буй юм байна. Сангийн захирал Миллерийн хэлснээр, Бут руу тус сангийн сайн дурын ажилтнуудын нэг дөхөж очиход тэрбээр түүнд цүнхээ өгчээ. Миллер Бутын шударга байдлыг хүндэтгэн талархаж буйгаа илэрхийлээд, олсон мөнгөнөөс нь авч өгсөн байна. Буяны байгууллагын удирдлага олон хүнд туслах зорилгоор үлдсэн мөнгийг сангийнхаа барилгын ажлыг өргөжүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ.
 
Бут өөрийн хотдоо чухал нэгэн болохоо мэдэрсэндээ баяртай байгаагаа мэдэгдсэн байна. Тэрбээр буяны сан дээрх мөнгийг сайн үйлсэд ашиглана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Бут “Олон хүн энэ мөнгийг өөртөө авах байсан биз ээ. Гэхдээ би тэдний нэг биш юм” хэмээн хэлсэн байна. Тус хотын оршин суугчдын нэг Бутын түүхийг сонссоныхоо дараа орон гэргүй хүмүүст зориулсан GoFundMe нэртэй хөрөнгө босгох кампанит ажил эхлүүлжээ.
 
Эх сурвалж: РИА Новости
 
 
 
Орон гэргүй эр 17 мянган ам.доллар олсноо буяны санд өгчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0