Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Францын ерөнхий сайд үймээн дэгдээсэн жагсагчдад шийтгэл оногдуулахыг үүрэг болголоо
5 жил өмнө   574
Өнгөрсөн долоо хоногт Парист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид цагдаагийн болон энгийн иргэдийн машин, мотоцикл гэх мэт өмч хөрөнгийг галдан шатааж, үймээн дэгдээсэн билээ.  
Францын ерөнхий сайд Эдуард Филипп өнгөрсөн долоо хоногт тус улсын засгийн газрыг эсэргүүцэж, үймээн дэгдээсэн жагсагчдад хуулийн дагуу хариуцлага тооцохыг холбогдох байгууллагад үүрэг болгосон байна. Түүнчлэн жагсаал, цуглаан, эсэргүүцлийг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахаар болсон аж.
Мөн францын ерөнхий сайд Эдуард Филипп “ Хэрэв эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн хвээр байвал арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангах үүднээс 80.000 гаруй цэргийг хамгаалалтанд гаргана” гэв.
Одоогоор, гудамжинд өрнөсөн үймээн самууныг намжаахаар ажиллаж байсан тусгай хүчнийхэн францын засгийн газрын байрыг хамгаалалтанд аваад байгаа юм.
 
Эх сурвалж: BBC.mn
 
 
Ц.ОРГИЛ
Францын ерөнхий сайд үймээн дэгдээсэн жагсагчдад шийтгэл оногдуулахыг үүрэг болголоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0