Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг олжээ
5 жил өмнө   464
Австралийн Сидней, Канберра, Мельбурн хотууд дахь Консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн хэрэг энэ долоо хоногт гарсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын цагдаагийн байгууллагаас илгээмжийг илгээсэн этгээдийг олж баривчилсан байна.
 
Сэжигтэн этгээд консулын газрууд руу нийт 38 илгээмж илгээсэн байсан бөгөөд түүний гэрээс консулын газарт ирсэн илгээмжүүдтэй ижил төрлийн зүйлсийг олжээ. Илгээмж дотор нэр нь үл мэдэгдэх нунтаг бодис байсан юм. Одоогоор ямар нэгэн хүн энэ илгээмжээс болж хохирол амсаагүй ч цагдаагийн байгууллага уг бодис ямар зориулалттай бодис болохыг шинжлэхээр шинжилгээнд өгсөн байгаа аж.
 
Хэргийн сэжигтэн этгээд нь 48 настай эр бөгөөд түүнийг Мельбурн хотоос 200 километрийн зайнд орших Шеппартон хот дахь гэрээс олж баривчилжээ.  Цагдаа нар Австрали улсад байгаа бусад консулын газруудад ч мөн шалгалт хийсэн гэнэ. Хэргийн шүүх хурал ирэх Пүрэв гаригт болохоор болжээ.
 
Эх сурвалж:BBC
Консулын газрууд руу сэжигтэй илгээмж илгээсэн этгээдийг олжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0