Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Хамгийн хүчирхэг 10 хотыг Лондон тэргүүлэв
5 жил өмнө   506
Mori Memorial Foundation институт 2008 оноос эхлэн дэлхийн хамгийн хүчирхэг 10 хотыг тодруулдаг болжээ. Global Power City Index буюу хамгийн хүчирхэг хотын 2018 оны жагсаалтыг Английн Лондон хот тэргүүлсэн байна. Хүн төрөлхтөнд илүүтэй танигдсан, эдийн засаг, нийгмийн хөгжил зэргээрээ тэргүүлдэг 44 хотыг зарим шалгуур үзүүлэлтүүдээр нь жагсааж эхний 10-ыг нь тодруулсан байна. Ингэхдээ эдийн засаг, судалгаа ба хөгжил, соёлын харилцан үйлчлэл, амьдрах нөхцөл, байгаль орчин, хүртээмжтэй байдал гэсэн 6 үндсэн үзүүлэлтийг нь судлан тус бүрт нь оноо өгч дүгнэсэн байна. Үзүүлэлтүүд нь 70 жижиг хэсэгт задрах аж. Тус судалгаанд хамгийн ихдээ 2600 оноо авах боломжтой гэнэ. 2018 оны хамгийн хүчирхэг 10 хотыг Лондон хот тэргүүлсэн бол хоёрдугаарт Нью Йорк, гуравдугаарт Токио, дөрөвдүгээрт Парис, тавдугаар байрт Сингапур нэрлэгджээ.
 
Хамгийн хүчирхэг хотуудын өмнөх судалгаанууд энэ жил ихээхэн өөрчлөгдөж Өмнөд Америкийн хотууд ухарч оронд нь Азийн хотууд хүч түрэн орж ирсэн байна. Тухайлбал 2017 онд 23 дугаар байрт байсан Бээжин хот 2018 онд 13 дугаар байрт ортлоо дэвшжээ. Энэ нь азийн хотууд илүү хурдацтай хөгжиж, даяарчлалд илүү нааштай хандан хүлээн авч, түүнийхээ үр шимээр өдрөөс өдөрт цэцэглэж буйг илэрхийлж буй юм. Мөн 2017 онд 26 дугаар байрт байсан Шанхай хот 2018 онд 15 дугаар байрт ортлоо урагшилсан нь тус хотын эдийн засгийн хөгжил маш хурдацтай байгааг илтгэнэ.
 
Харин Торонто 14, Ванкувер 21 дүгээр байрт оржээ. Канадын хоёр том хот эдийн засаг, амьдрах нөхцөл, байгаль орчныхоо хөгжлөөр бусад хотоос илүү өсч байгаа гэдгийг судлаачид онцолсон байна.
 
Гэхдээ өмнө жилүүдэд эзлэсэн байрнаасаа ухарсан хотууд ихэвчлэн эдийн засаг, эсвэл байгаль орчин гэсэн ганц зүйл дээр л төвлөрч ажилласан нь бусдаасаа хоцрох шалтгаан болжээ. Хүчирхэг, том хот байхын тулд ганцхан зүйлд анхаарах бус хүнд ээлтэй, өгөөжтэй, эрүүл, эсэн мэнд амьдрахад нь нөлөөлөх бүх нөхцлийг хангахын төлөө хичээх хэрэгтэй аж.
 
А.ЦЭЛМЭН
Хамгийн хүчирхэг 10 хотыг Лондон тэргүүлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0