Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ким Жон Уны дүү парламентын гишүүнээр сонгогджээ
5 жил өмнө   531
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны хамгийн ойрын зөвлөх, тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв.
 
Хойд Солонгост сонгууль гуравдугаар сарын 10-ны өдөр явагдаж, сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон байна. Ким Ё Жоны хувьд Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг.
 
БНАСАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын дээд хурал нь жилд нэг удаа Пеньянд чуулж, улсын төсөв тэргүүтэй хуулийн төслүүдийг хэлэлцэн баталдаг байна. Чуулган хуралдаагүй үед хууль тогтоох дээд эрх мэдэл нь Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн гарт төвлөрдөг.
 
БНАСАУ-ын Ардын дээд хурлын сонгууль таван жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд 17 нас хүрсэн иргэн оролцож, саналаа өгөх эрхтэй аж.
Эх сурвалж: KCNA
Ким Жон Уны дүү парламентын гишүүнээр сонгогджээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0