Цөөн үгээр:
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг наймдугаар сарын 17-нд нээнэ
  • Өвөр Монголд байгалийн гамшигт үзэгдэл болж олон хүн гэмтжээ
Долларыг үндэсний валют болгон ашиглахыг дэмжиж байна
1 жил өмнө   327
КАРАКАС. /El Nacional/. Боливарын оронд доллар үндэсний валют болох ёстой гэж Венесуэлчүүдийн 54 хувь нь үзэж байгааг “Datincorp” компанийн явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харуулжээ.
 
Санал асуулгад 1200 айл өрх оролцжээ. Санал асуулгад оролцогчдын 80 хувь нь улс орны нөхцөл байдлыг муу гэж үнэлж байгаа бол 82 хувь нь улс төрд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн судалгаанд оролцогчдын 49.3 хувь нь сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог төрийн тэргүүнээр хүлээн зөвшөөрч байгаа бол 33 хувь нь одоогийн Ерөнхийлөгч Никола Мадурог дэмжиж байгаа аж.  
 
Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. 2018 оны эцсээр тус улсад үнийн өсөлт бараг 1.7 сая хувьд хүрсэн юм. Ийм хүнд нөхцөл байдал нь тус улсын 3 сая иргэнийг улс орноо орхин явахад хүргэжээ. Одоогоор 3.3 мянган боливар 1 ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Венесуэлд цалингийн доод хэмжээ 18 мянган боливар байна. 
 
Ц.ОРГИЛ
 
Долларыг үндэсний валют болгон ашиглахыг дэмжиж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0