Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Тайваний тэрбумтан зүүдэндээ бурхантай уулзсаны дараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ
5 жил өмнө   456

Дэлхийн хамгийн том электроникийн үйлдвэрлэгч Foxconn компанийн тэргүүн Тэрри Гоу 2020 онд болох Тайваний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Ойролцоогоор $7.6 тэрбумын хөрөнгөтэй Гоу сөрөг хүчин Куоминтаны намаас өрсөлдөхөөр сунгаанд нэрээ дэвшүүлсэн байна. Тэрээр зүүдэндээ Мацу дарь эхтэй уулзсаныхаа дараа “Тайвань улсын төлөө ихийг хийх” урам зориг авсан тухай сэтгүүлчдэд ярьжээ.

Мацу нь Хятадын Даогийн шашны бурхан бөгөөд далайчид, загасчдыг хамгаалагч гэгддэг. Гоy нь Бээжинтэй найрсаг харилцах бодлого баримталдаг Куоминтаны намын гол ивээн тэтгэгчдийн нэг юм.

2016 онд тэр намдаа $1.5 саяыг хүүгүй зээлж, санхүүгийн хүндрэлээс нь гаргаж байжээ. Гоyгийн үүсгэн байгуулсан Foxconn компани бол АНУ-ын Apple компанийн захиалгаар бараа бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг гол түнш юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

Тайваний тэрбумтан зүүдэндээ бурхантай уулзсаны дараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0