Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
5 жил өмнө   543
“Фани” нэртэй хүчтэй хар салхи болж буйтай холбоотойгоор Энэтхэгийн зүүн нутгийн эрэг хавийн Одиша мужийн эрх баригчид 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, түр байранд байрлуулсан байна.
 
Мөн  шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг иргэдэд анхааруулж, Одиша мужид 220 гаруй гал тэрэгний хөдөлгөөнийг зогсоож, томоохон хотуудын нисэх онгоцны буудлуудыг хаагаад байна. Энэтхэгийн Тэнгисийн цэргийн хүчний цэргүүд болон Эргийн хамгаалалтын газар ажилтнууд 24 цагаар жижүүрлэж, иргэдэд тусламж үзүүлэх аж.
 
 
"Фани" хар салхи нь Бенгалийн булангаас хүчтэй аадар бороо дагуулж байгаа ба салхины хурд цагт 240 орчим километр хүрч байгаа юм байна. Цаг уурчдын тооцоолсноор энэ удаад Одиша мужид 1999 оноос хойших хамгийн хүчтэй хар салхи дайрах төлөвтэй байгаа гэнэ. 1999 оны хар салхины улмаас 10,000 орчим хүн амь үрэгдэж байсан ажээ.
Энэтхэгт хүчтэй хар салхи болж, 1,2 сая хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0