Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Ким Жон Ун төрийн өндөр албан тушаалтнуудаа цаазалжээ
5 жил өмнө   5700
Хойд Солонгосын Төрийн зөвлөлийн АНУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Ким Хек Чол болон Ханойд өнгөрсөн хоёрдугаар сард болсон, Трамп, Кимийн дээд хэмжээний хоёр дахь уулзалтад оролцсон БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтныг цаазаар авсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлжээ.
 
Мөн Ханойд болсон уулзалтын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээ хийсэн Ким Ён Чолыг албадан хөдөлмөр эрхлүүлж, улмаар түүнд үзэл суртлын боловсрол олгохоор шийдвэрлэсэн талаар “Чосун Илбо” сонинд мэдээлсэн байна.
 
Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээлснээр, Ким Хек Чолыг тус улсын Гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтны хамт өнгөрсөн гуравдугаар сард “Мирим” нисэх онгоцны буудалд байцааж, улмаар цаазалсан талаар тус сонинд цохон тэмдэглэжээ.
 
Шинжээчдийн мэдээлснээр, тэднийг Ханойд болсон хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр алдаа дутагдал гаргасан хэмээн үзэж, цаазаар авсан нь олон нийтийн анхаарлыг татаж буй аж.
 
Дональд Трамптай хийсэн хоёр дахь уулзалтын турш Ким Жон Уны дэргэд байсан их удирдагчийн дүү Ким Ёо Жон хариуцлага алдсан шалтгаанаар эрх мэдлээ хасуулсан байна. Ханойн уулзалтаас хойш тэрбээр олны өмнө ил гараагүй талаар эх сурвалж мэдээлжээ.
 
Ким Жон Ун 2011 онд эцэг Ким Жон Илийг залгамжлан их удирдагч болсноосоо хойш хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудынхаа дунд цэвэрлэгээ хийж, өөрт нь хүндэтгэлгүй хандсан хэнбугайг ч хатуу шийтгэдэг гэсэн мэдээлэл бий. Ким Жон Ун өнгөрсөн 2016 онд удирдсан хурал дээр нь зүүрмэглэсэн Боловсролын яамны албан тушаалтан Ри Ён Жинийг цаазлах тушаал өгч байжээ.
 
Хойд Солонгос нь сүүлийн жилүүдэд "дэглэм эсэргүүцсэн" хэргээр олон хүнийг шоронд хорьсон байна. Вашингтон дахь төрийн бус байгууллагаас мэдээлснээр, БНАСАУ-д үзэл суртлын боловсрол дахин олгох 20 гаруй хөдөлмөрийн лагерь, улс төрийн хоригдлуудыг тусгаарлан хорих зургаан лагерь байдаг ажээ.
 
Сануулахад, АНУ, БНАСАУ-ын хоёр дахь дээд хэмжээний уулзалт энэ оны хоёрдугаар сарын сүүлээр Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон билээ. Энэ хэлэлцээрийн дүнгээр талууд хэлэлцээрт гарын үсэг зуралгүй, хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгээгүй бөгөөд уулзалт үр дүнгүй өндөрлөсөн.
 
Тус уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ БНАСАУ бүхий л хориг арга хэмжээг цуцлахыг шаардсан гэж хэлснийг БНАСАУ-ын Гадаад хэргийн яам үгүйсгэн, "Хязгаарлалтын арга хэмжээг хэсэгчлэн цуцлах хүсэлт тавьсан" хэмээн онцолсон билээ.
 
Эх сурвалж: Financial Times
 
 
Ким Жон Ун төрийн өндөр албан тушаалтнуудаа цаазалжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0